Монгол Улс санхүүгийн хямралд өртөж, Олон улсын валютын сангаас 440 сая ам.доллар зээлэх эхний хэлэлцээрээ амжилттай хийсэн тухай өчигдөр Сангийн сайд, Монгболбанкны ерөнхийлөгч, ОУВС-ын төлөөлөгчид тэргүүтнүүд мэдээлэл хийсэн. Энэхүү зээлийг авахын тулд Монгол Улс ОУВС-ын тавьсан хэд хэдэн болзлыг хангах учиртай. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга батыг бий болгох учиртай юм байх. Үүний тулд нийгмийн даатгалын хураамжийг 2 хувь нэмэгдүүлэх, тэтвэр тогтоолгох насыг эмэгтэй 60, эрэгтэй 65 болгож нэмэх ёстой. Үүнээс гадна хүн амын орлогын албан татвар, машины онцгой албан татвар 20-40, гаалийн албан татвар 5- 30 хувь, шатахууны онцгой татварыг ч мөн нэмж, 2018 оныг дуустал цалин, тэтгэвэр нэмэхгүй байх зэрэг болзлыг хангах учиртай. Ингэж байж дээрх хэмжээний зээлийг авах эрх нь нээгдэх юм.
ОУВС-ынхан ийнхүү Монгол төрийн бодлогод тулган шаардалт хийж, ард түмний нуруун дээр ирэх ачааг нэмснээр иргэдийн дунд бухимдал үүсээд байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар, УИХ- иргэдийнхээ хоолойг боомилох бус дарга нарынхаа бүсийг чангалах аргаар асуудлыг шийдэх боломжтой хэдий ч үүнийг хүссэнгүй. Тэдний хувьд бэлгэнд өгсөн, билэгдлийн шинж чанартай, чиг үүрэг нь давхардсан албан тушаалуудыг устгалд орууулах, үргүй зардлыг танах аргаар шийдэх гарц байж л байгаа.
Гомдлоо тайлагсдын сэнтий буюу дэд сайдын суудал
Ардын намынхан цөөнх байхдаа “Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгож, төсөвт хэмнэлт хийх хэрэгтэй” гэж хамгийн ихээр бархирч байсныг ард түмэн мартаагүй. Дэд сайд гэдэг бол хэн нэгнийг гомдоохгүйн тулд бий болгосон, билэгдэл хэлбэрийн албан тушаал гэж тэд л анх томъолсон. Үнэхээр ч одоо байгаа дэд сайдуудыг хараад байхад үйл ажиллагааных нь чиглэл ч тодорхойгүйгээс болоод дорвитой хийсэн ажилгүй, аар саархан, шалдир булдар ажлаар өөрсдийгөө хөөргөж байна. Сайд нар нь бодлогынхоо ажилд оролцуулахгүй байгаагаас болоод өөрсдөдөө ажил олж хийнэ дэд сайд гэдэг нэрийг гутаахын нэмэр гэдгийг харамсалтай нь энэ албан тушаалд очсон нөхөд ойлгодоггүй нь харамсалтай. Зарим нь бүр салбарынхаа сайдтай шөргөөцөлдөж, яамныхныгаа 2 талцуулчихсан, чи, би дээ тулчихсан байх жишээний. Аль ч намын үед дэд сайд гэдэг албан тушаал намдаа гомдогсдын гомдлыг тайлах хэрэглүүр болж ирсэн түүхтэй. Хэн нэгний гомдлыг тайлахын тулд яамдынхаа ажилчдыг талцуулах, дээр нь жилд 1 тэрбум орчим төгрөгөөр тоглуулах хэрэг юусан. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд дэд сайд нарын асуудлыг цэгцэлж чадвал хүссэн ч эс хүссэн ч намынх нь Удирдах зөвлөл Засгийн газрыг нь ганхуулж чадахгүй биз гэдгийг сануулах хэрэг юун.
Төрийн албаны данхагар бүтэц буюу "дадлагажигчид"
Төрийн алба данхайж, бүтэц нь томорсон талаар мөн л МАН-ынхан сөрөг хүчин байхдаа тэнхээ мэдэн орилж байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр үеэ мартсан бололтой. Төрийн албыг данхайлгасан асуудлыг цэгцлэх нь бүү хэл төрлийн алба болгочихсон. “Чиний хамаатан ажиллаж чадахгүй бол миний хамаатан ажиллаж чадна” гэх зэргээр нам дотроо хэрэлдээд байж байгаа нь ичгүүр сонжуураа алдсаных биз. Манай төрийн албаныхны данхагар гэдэг нь “1 хүний хийх ёстой ажлыг 3-4 хүн хийдэг” гэдэг шүүмжлэлээр илэрхий болдог. Арга ч үгүй биз аль нэг нам төрийн эрхийг авангуутаа л өөрсдийн хүмүүсийг ажилтай болгохын тулд дөнгөж мэргэшиж эхэлж байсан төрийн албан хаагчдыг халж, шинэковууд буюу дагалдангуудаар төрийн албыг дүүргэдэг. Тэд нар нь нэрээ ч зөв бичиж чадахгүй амьтад ирдэг гэж төрийн албанд насаараа ажилласан “дадлагажуулагч” нар нь шоолдог юм билээ. Энэ бол шоолох асуудал биш, Монгол төрийн эмгэнэл гэлтэй. Ямарсайндаа л шинээр ажилд орсон нэг нөхөр “Word программ дээр ажиллаж байснаа цаас нь дуусчихлаа гэсэн” хэмээн хоорондоо наргиж байхав.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын хуучин гишүүд “Төрийн албан хаагчдын үг, үсгийн алдааг засах гэж энд суудаг гэж биднийг андуурдаг бололтой. Энэ хуулийн төсөл боловсруулж байгаа нөхөд анхаармаар байна. Бид хууль баталдаг болохоос биш та нарын үг, үсэг, найруулгын алдааг засддаггүй” хэмээн бухимдаж байхав. Төрийн албаны данхагар бүтэц буюу дадлагажигчдын паян үүгээр дуусахгүй нь харамсалтай.
Дарга нь ихэдсэн Монгол төрийн эмгэнэл
“Төрийн байгууллагуудаар орж гарын үсэг цуглуулах чинь алаан байхгүй юу” гэдэг үг моодонд ороод удаж байна. Хөл, толгой нь олдохгүй олон даргатай. Дарга нарыг нь олж гарын үсэг зуруулах гэсээр байтал өдөр өнгөрнө. Ядаж байхад цайндаа гарах цагаа Германчууд шиг барьдаг хэрнээ цайнаасаа хэдэн цагт ирэх эсэхээ мэддэггүй дарга нартай гэж байгаа. За тэгээд тэр даргын фракци, энэ даргын фракци гээд дарга ихдэхийн хэрээр ажил нь цалгардаж, ажилчид нь хуваагдах нь энүүхэнд. Дарга, орлогч дарга, дэд дарга, дэд даргын орлогч дарга, ......эрхэлсэн дарга, ..... эрхэлсэн орлогч дарга, ..... эрхэлсэн дэд дарга гээд л ундарч өгнө шүү дээ. За тэгээд дарга нар нь бүгдээрээ сайхан өрөөнд суухгүй бол болохгүй. Учир нь тэр фракцийнхан тийм сайхан өрөөнд сууж байхад эдний фракцийнхан дутаж болохгүй. Энэ мэтчилэнгээр төсвийн зардал, урсгал зардал, үргүй зардал урссаар л. Энэ бүхэн ард түмний хоолой дээр тулсан хутга болж байгааг дарга нарт мэдэх ямар ч сонирхол байхгүй. Тэр хэд дээгүүр орж ирж байгаа мөнгийг тэндээ эвтэйхэн зохицуулчихна. Тэдний тарьсан балгийг ард иргэд нь нуруугаа тасартал ажиллаж шимтгэл, татвар нэрээр төлж барагдуулах нь энгийн үзэгдэл болжээ.
- 2018/04/14 18:38
"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх
- 2018/03/31 21:35
Хөрөнгөтнүүдийн өмнө төр хэдий болтол хүчин мөхөсдөх вэ
- 2018/03/09 08:58
Н.Цэрэнбат сайд хэвлэлийнхэнд хандаж уриалга гаргалаа
- 2018/03/05 08:59
Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ
- 2018/01/30 11:42
“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг ирэх сарын 2-нд зохион байгуулна
- 2017/10/11 16:42
Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүл
- 2017/09/01 09:22
Яасан ханадаггүй шунал тачаал вэ, Бямбацогт оо?
- 2017/08/31 13:23
Будаач, будаач гэхээр сахлаа будчих юм аа, Су.Батболд
- 2017/08/31 11:26
Алдарт концессийн эзэн С.Бямбацогт сайд Азийн тэргүүн баячуулын эгнээнд орлоо гэв үү
- 2017/08/30 16:42
МАН Ц.Сандуйгаасаа салах уу
- 2018/03/31 21:35
Хөрөнгөтнүүдийн өмнө төр хэдий болтол хүчин мөхөсдөх вэ
- 2018/01/27 18:51
Ууланд авирахын нууцыг “ууЛус” баримтат киноноос мэдээрэй
- 2017/12/18 16:53
Дуурийн дуучин Ж.ХИШИГБАТЫГ Хилийн ЦДБЧ ГОЦЛОЛ ДУУЧНААР урьжээ
- 2017/12/04 12:50
Шинэ засгийн газар сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцууллаа
- 2017/08/15 16:50
Ямар бүсгүй “зоргол нүд”-тэй байдаг вэ?