Түгээх    
“Монгол бол адал явдалт аяллын орон юм”

Т.БАТСАЙХАН, Ч.БҮЖИН

Дэлхий аялал жуулчлалд олон нийтийн буюу адал явдалт  гэсэн хоёр зах зээл давамгайлж байна.   Жирийн аялал жуулчлал жилд дөрөв орчим хувиар өсөж байхад адал явдалт аялал 17 хувиар өсөж байгаа юм. Монгол Улс адал явдалт аялал жуулчлалын орон юм гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна. Тиймээс энэ төрлийн аяллыг сонирхогчид ч манай улсад ирэх нь нэмэгдэж байгаа талаар Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Гантөмөр хэлж байв. Энэ удаа уулын аялал, усан аялал, агуйн аялал, шувуу судлал, ажиглалтын аяллын талаар сонирхолтой мэдээллийг тоймлон хүргэж байна.

УСАН АЯЛАЛД ЯМАР ГОЛУУД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

 

Raft-header-2

 

Сүүлийн үед манайд рафтингийн аяллыг сонирхох хүн олон болсон.  Энэ талаар тус холбооны тэргүүн П.Алтангэрэлээс тодрууллаа. Монголын Рафтингийн холбоо нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын Рафтингийн холбооны албан ёсны гишүүн юм. Энэхүү  төрөл нь спорт, аялал жуулчлал гэсэн хоёр чиглэлээр хөгжих боломжтой байна. Ялангуяа тусгай сонирхлын буюу спортын, адал явдалт аяллын томоохон бүрэлдэхүүнд зүй ёсоор ордог билээ. Манай оронд боргио ихтэй гол мөрнүүд элбэг байдаг учир усан замын адал явдалт спорт аялал хийхэд тун тохиромжтой юм. Онцлог нь хүний хөл хүрээгүй онгон зэрлэг байгалийн сайхныг биеэрээ мэдэрдэгт оршино. Усан аялал хийхэд Туул, Хэрлэн, Орхон, Чулуут, Суман, Шишгэд, Идэр голууд  хамгийн тохиромжтой. Гэхдээ ямар ч үед усыг басч болохгүй гэдгийг анхааруулж байв. Учир нь энэ спорт хамгийн барьцгүй гэнэтийн аюул элбэгтэй гэнэ. Тиймээс  нэг хүн шиг байж  аюулыг урьдаас төлөвлөн нарийн тооцоолсон  байх ёстой бөгөөд аялалд гарахын өмнө аюулгүй байдлын сургалт зохион байгуулдаг байна.

ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙД УУЛЫН АЯЛАЛ ТООЦОГДОЖ БАЙНА

 

3d43ce0c2e75d6a8big

 

Одоогоор дэлхийн 195 орны 67 улсад уулын аялал хөгжиж байна.  Энэ аяллын талаар гавьяат тамирчинБ.Гангаамаагаас тодрууллаа.  Тэрээр амьдралынхаа хорин жилийг өөрийн сонирхол буюу уулын аялалдзориулсан байдаг. Ертөнц  гурван туйлтай хэмээн ярьж байна.  Уулчин бүхэн  дэлхийн зулайд гарах шуналтайбайдаг. Тиймдээ ч амь дүйсэн олон авиралтуудад азаа сорьдог. Үүний нэг жишээ бол  дэлхийд цасаннурангаараа нэгт ордог Аннафорна ууланд авирагсадын 51 хувь нь нас бардаг бол үүний дараа К2 уул 30 хувь,  харин Эверэст уул 10 хувь нь нас бардаг гэсэн судалгаа бий. Гэхдээ Эверест хөтөчтэй аялал хийдгээрээбусдаасаа онцлог ажээ.  Учир нь 8000 метрээс дээш бүс рүү орохыг үхлийн бүс гэж нэрлэдэг. Тэнд эрсдэлдорсон тохиолдолд хэн нэгэнд найдах биш зөвхөн өөрөө өөртөө найд  гэсэн зарчмыг баримталдаг байна.  Энэбүсийн хамгийн аймшигтай нь  өндрийн өвчин юм. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ дээд цэгтээ хүрч оюунухаан самуурч, хяналтаа алдахаас гадна мартагнах, үс бууралтах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнээсурьдчилан сэргийлэхийн тулд эргэх буцах хугацааг сайн тооцоолох хэрэгтэй гэдгийг гавьяат маань анхааруулжбайлаа.

АГУЙН АЯЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

 

IMG_3698

 

Агуй нь байгаль болон түүхийн хувьд чухал объект юм. Чулуун мандлын өнгөн хэсэгт газрын гадаргатай нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэдэг. Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт доргилттой холбоотойгоор үүсэхээс гадна хүн төрөлхтөн өөрсдөө газар ухаж бий болгодог байна. Агуйг уур амьсгалаар нь дулаан болон хүйтэн гэж хоёр ангилдаг. Агуйн аяллын талаар Спорт аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Д.Батболдоос тодрууллаа.  Агуйд аялагчдыг мэргэжлийн агуй судлаачид, сонирхогчид, адал явдал хайгчид хэмээн ангилдаг байна.  Агуй нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой учир  дэлхийн олон орон хүүхэд залуустаа энэ төрлийн аяллаа хөнгөлөлттэй үнээр санал болгодог юм.  Мөн жуулчдын сонирхлыг татдаг нэг зүйл бол газар доорх хот юм. Тэнд хүмүүсийн анхаарлыг татсан олон биет өв, өвөрмөц дизайнтай өрөө тасалгаа, зочид буудалтай адил урлагийн бүтээл гэж нэрлэгдэхээр хэмжээний гайхамшигтай зүйлс их. Манай орны хувьд залуучууд агуйн аяллыг судлан, сонирхож эх орныхоо үнэт зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Эх орноо таньж мэдсэнээр илүү их хайрлах болно хэмээн Д.Батболд хэлж байв.

 

НҮҮДЛИЙН ҮЕД ЭСВЭЛ ГЭРИЙНХЭЭ ЦЭЦЭРЛЭГТ Ч АЖИГЛАХ БОЛОМЖТОЙ

 

n

 

Шувуу судлал ажиглалтын аялал ч хүмүүсийн сонирхлыг нэлээдгүй татах болжээ.  Шувуу ажиглах гэдгийг машолон өнцгөөс харж болно.  Энэ аялалын талаар Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал, доктор, профессор С.Гомбобаатар ийн ярьж байна.  Тэрээр сүүлийн хэдэн жил энэ аяллыг эх орондоо хөгжүүлэх эдийнзасгийн боломж юу байна гэдгийг эрэлхийлжээ.  Аялал нь шувуу харах, тодорхойлох, шувуунаас сэтгэл ханамжавах боломжийг хүнд өгдөг байна.   Хөгжиж байгаа учраас аялалтай холбоотой багаж, тоног, төхөөрөмж ч олноорүйлдвэрлэгдэж байгаа юм.  Шувууг хавар намрын нүүдлийн үед эсвэл гэрийнхээ цэцэрлэгт ч ажиглах боломжтой. Шувуу ажиглах аялал нь эдийн засаг, эрүүл амьдрал, амьд байгалийг мэдрэх, найз нөхдийн харилцааг үүсгэх, бүтээлч сэтгэлгээтэй болгох зэргээр хүнд нөлөөлдөг байна.  Гэхдээ уг аяллын сул тал нь хөрөнгө мөнгө их ордогтбайдаг юм.  Дуран гэхэд 500-1500 ам.доллар байна.  Одоогоор манай улсад 502 зүйлийн шувуу бүртгэгдсэн ньэнэ чиглэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Зууны мэдээ

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 0