БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн 5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Мэдээж, ТЭЗҮ боловсруулах 2.4 тэрбум төгрөгийн тендерт охин компани нь ялалт байгуулж, 1 их наяд орчим төгрөгийн тендерт ялсан групп өөрсдийгөө хамгаалах нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь өөрийн албан ёсны цахим хуудастаа багахан “хагалгаа” хийж Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг гэх мэдээллээ устгаж орхив.
Гэр хороолол хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийг хилс хэргээр ялласан. Түүнээс хойш хотын даргын ажлыг авсан хүмүүс гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлээгүйгээс болж Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрч байгааг онцоллоо. Тиймээс Хотын дарга асан С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-т өгч, шалгуулах болсноо мэдэгдэж, хорих 409 дүгээр ангид түр саатуулагдаж буй Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн гэр хорооллын иргэдэд хандаж гаргасан уриалгыг уншиж танилцуулсан юм.
Олон улсын эрчим хүчний форум (IEF)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жозеф Макмонигл 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Bloomberg-т ярилцлага өгөхдөө, барууны орнуудын ОХУ-д хориг тавьж байгаа энэ үед Оросын газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ буурах тохиолдолд газрын тосны үнэ 150 ам.долларт хүрч болзошгүй байна.