Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) COVID-19-н пандеми буюу цар тахлын хэмжээнд хүрснийг зарлалаа.
“ДЭМБ-ийн байгууллагын гуравдугаар сарын 10-ны мэдээллээр дэлхийн 109 улсад COVID-19 халдварын нийт 113.702 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4.012 болжээ.
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Өнгөрөгч 02 дугаар сарын 29-ны өдөр Франц-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн Б-ээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ.
ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр 3 дугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллана.