Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголт Зээлийн банк (ГСБЗБ) БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” (БОЯБХУАӨДЗ) төслийг санхүүгийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд 2015 оноос хэрэгжүүлж байна.
БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн.
Засгийн газраас Ноён уул орчмыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлсэн.
Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29С-ийн дундаж температурт амьдрах болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Бүгд найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын сургалт, дадлагын төвийг байгуулах хүсэлтийг хүргүүлсний дагуу сургалт, дадлагын төвийг Арцатын задгай хэмээх газар байгуулахаар талууд тохиролцсон.