Нийслэлийн Соёл, урлагийн газар НОК-ын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байгаа учир бүрэн бүрэлдэхүүнээрээ, алба хаагчид маань хариуцсан дүүргүүдэд ажиллаж байна
Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 600 гаруй цэцэрлэг, 270 орчим сургууль байна
Цар тахлын үед ажил хайгч иргэддээ зориулж веб сайтаараа ажлын байрны захиалгын мэдээллийг хүргэж байна
Мөнгөө зөв зарцуулах санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй
-Хөгжлийн банкны үйл ажиллагааны ирээдүйн зөв чиглэл, зохистой засаглалыг бий болгох зорилгоор үйл ажиллагааг нь шинэчилж, Экспорт, импортын банкны үүрэг хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэн, өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны 252 дугаар тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент”, “Ди Би Эм лизинг”-ийн үйл ажиллагааг сэргээхээр шийдвэрлэсэн. Хөгжлийн банк цаашид үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн Экспорт, импортын банкны чиг үүргийг хэрэгжүүлэх болсон тухай ярилцахаасаа өмнө өнөөгийн нөхцөл байдлын талаар товч дурдъя. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан 2011 оноос хойших 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг нэг, дүрмийг гурван удаа шинэчлэн баталсан. Энэ нь банкны хөгжлийн шат бүрт үүссэн эрсдэлийг бууруулах алхмууд байсан гэж үздэг. Гэсэн ч өдгөө Хөгжлийн банкны актив хөрөнгө дөрвөн их наяд байгаагаас 3.2 их наяд төгрөгийг зээл, 0.5 их наядыг нь хөрвөх чадвартай актив хөрөнгө, 0.16-г нь хөрөнгө оруулалт, үлдсэнийг нь бусад хөрөнгө бүрдүүлж байна. Харамсалтай нь, Хөгжлийн банкны нийт 3.2 их наяд төгрөгийн зээлийн 55 хувь нь чанаргүй ангилалд орсныг өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголбанкны шалгалтын актаар дүгнэсэн.
Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбектэй ярилцлаа.