Төрийн албаны шалгалтын сорилыг эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулжээ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн улс орон даяар зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, сонгон шалгаруулалтын газрын албан хаагчид өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийв.

Уулзалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж үг хэлэв. Төрийн албаны 2020 оны ерөнхий шалгалтын бэлтгэл ажил хангагдсан талаар төрийн албаны зөвлөлийн гишүүд Д.Баатарсайхан, Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам нар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх чиглэлээр өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын сорилыг цахим хэлбэрээр олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг цахим хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг чадвараа цахим орчинд  сорихыг бүрдүүлэн ажиллажээ.

Уг уулзалтын төгсөлд сэтгүүлчдийг төрийн албаны ерөнхий шалгалтын цахим тестийн хөнгөвчилсөн туршилтад хамруулж, шалгалтын сорилын талаарх тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

Хуваалцах