Эрэлийн Эрдэнэбат нь 2016 онд Монголын нэгэн бизнесмэний 20,000,000,000(хорин тэрбум) төгрөгийг залилан авсан гэмт хэрэг болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож 2020 оны 8-р сарын 06-ны өдөр Хан Уул Дүүргийн Эрүүгийн шүүхээс 7 жилийн хорих ял авчээ. Нэг ч төгрөгийн хохирлоо төлөөгүй тэрээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргажээ. Уг шүүх хурал нь 2020 оны 12-р сарын 08-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн Давж заалдах шатны шүүхэд болохоор болжээ.
Саяхан Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга УДШ-ийн ерөнхий шүүгч Б.Ганзориг болон Эрэлийн Эрдэнбатын хэргийг шийдэх Нийслэлийн шүүхийн шүүгч нарыг дуудаж Эрэлийн Эрдэнбатыг хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, Эрдэнэбатыг батлан даалтаар суллах үүрэг өгчээ. Уг үүргийн дагуу УДШ-ийн ерөнхий шүүгч Б.Ганзориг нь Эрдэнэтын хэргийг хөөцөлдөж байгаа ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн Сам Отгонбаяр, өмгөөлөгч Х.Энхбат, Эрдэнэбатын өмгөөлөгч Отгонбат нар 2020 оны 11-р сард Цонжинболдогийн Морьтой хөшөөний хойно баригдаж байгаа ерөнхийлөгчийн мэдлийн газарт уулзаж тохиролцоогоо хийжээ.
Эрэлийн Эрдэнэбат нь Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкинд нийтдээ 300,000,000,000(гурван зуун тэрбум)гаруй тэрбум төгрөгийн өртэй, өнөөдрийг хүртэл дээрх банкнуудаас авсан зээлээ төлөөгүй юм байна. Эрэлийн Эрдэнэбат нь ерөнхийлөгч Х.Баттулгыг анх 2004 онд өөрийн Эх Орон Намаас нэр дэвшүүлж улс төрд оруулсан гэж ярьдаг. Шударга бусын хонгилыг нураана, шүүхийг шударга болгоно, авилгагүй болгоно, тэр ч байтугай саяхан УИХ-ын индэр дээрээс шүүх их хэмжээний хохиролтой гэмт хэрэгтнүүдэд хөнгөн ял өгөөд байна гээд байсан шударга хүний дүр эсгэгч Х.Баттулга ерөнхийлөгч маань өөрийг нь улс төрд хөтлөн оруулж ирсэн Эрэлийн Эрдэнэтыг суллах үүргийг өөрийн томилдог Ерөнхий шүүгч, шүүгч нарт өгчээ. Ямартаа ч 20,000,000,000(хорин тэрбум) төгрөг залилаад нэг ч төгрөгний хохирол төлөөгүй Эрэлийн Эрдэнэбат ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу удахгүй суллагдахаар болжээ. Бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч өөрийнхөө томилдог шүүгч нартаа үүрэг өгөөд, хөндлөнгөөс нөлөөлөөд тэрбум тэрбумаар нь залилаад, хохирлоо төлөөгүй гэмт хэрэгтнүүдийг суллуулдаг нь зөв ч юм уу буруу ч юм уу?