Монгол Улсын Хөгжлийн банкнаас дараах үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг нээлттэй худалдан борлуулна.
Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршил:
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 19/09 тоот хаягт байршилтай, 437.2 м.кв талбай бүхий 3 давхар амины орон сууц (80 хувийн гүйцэтгэлтэй), 2 авто зогсоолын хамт
Худалдах доод үнэ /₮/: 867,412,500
Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршил:
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59б байр 3 давхар 59-б-2 тоот хаягт байрлалтай 405.23 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө
Худалдах доод үнэ /₮/: 611,332,055
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 4 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө
Худалдах доод үнэ /₮/: 45,541,685
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 8 тоот хаягт байрлалтай 36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө
Худалдах доод үнэ /₮/: 54,588,782
Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршил:
Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48-р байр 1401,1402 тоот хаягт байршилтай 525 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
Худалдах доод үнэ /₮/: 1,300,671,400
Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршил:
Дундговь аймгийн Сайн цагаан сумын 7-р баг, 20 айлын дуусаагүй барилга, 1,858 м.кв газар
Худалдах доод үнэ /₮/: 173,972,471
ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ИРҮҮЛЭХ
Хөрөнгө худалдан авах хүсэлтээ үнийн санал, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар, худалдан авах чадвараа нотолсон санхүүгийн баримтын хамт битүүмжлэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монгол Улсын Хөгжлийн банкны Активын бүтцийн өөрчлөлтийн хэлтэс Ц.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгнө.
ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ
Хөрөнгийг урьдчилан цаг тохирч үзэх боломжтой бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 9906-9515 утсаар лавлана уу.
ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛ
Ирүүлсэн саналыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт Монгол Улсын Хөгжлийн банкны 1204 өрөөнд нээх ба шалгарсан худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.