news-details
Мэдээ

Хөгжлийн банкны ажлын урилга

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

            Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна:

 

Эрсдэлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн:

 

Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны эрсдэл тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх, тусгай актив буюу чанаргүй зээл, түүнтэй адилтгах актив хөрөнгийг барагдуулах, гэрээт гүйцэтгэгчтэй хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, банкны зах зээл, хөрвөх чадвар, үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийн түвшин тогтоох, эрсдэлийн удирдлагын оновчтой тогтолцоо бий болгох, эрсдэлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Банк, санхүүгийн байгууллагад санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, тусгай активын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан, банкны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг туршлагатай;
Санхүү, хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, тусгай активын чиглэлээр мэргэшсэн;
Англи хэлний ахисан, дунд түвшний мэдлэгтэй;
Санхүүгийн дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулж, судалгаа, шинжилгээ хийх, илтгэх тайлагнах, MS эксел программыг дундаас дээш түвшинд эзэмшсэн;
Хөрөнгийн удирдлагын чиглэлээр холбогдох санал санаачилга гаргах;
Багаар ажиллах ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
 

Бүрдүүлэх баримт бичиг:

Төрийн албан хаагчийн анкет болон CV;
Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
Иргэний үнэмлэх /хуулбар/; 
Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/;
 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

 

Анкет, материалыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

 

Манай хаяг:         Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

 

Холбоо барих:      b.enkhbaatar@dbm.mn

 

Утас:               (976)-11-7013-0516 /522/                                

Факс:              (976)-11-7013-0602

Хуваалцах