Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Хэвлэл, мэдээллийн албаны дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
ОЛОН НИЙТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:
Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, цаг үеийн мэдээ, мэдээллийг бэлтгэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
• Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, албан бичиг, мэдээ, нийтлэл бичих ур чадварт суралцсан;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
• Excel, PPT, Premiere pro, Edius зэрэг программыг эзэмшсэн;
• Санхүүгийн тооцоолол, судалгаа, анализ дүн шинжилгээ хийх ур чадвартай;
• Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Төрийн албан хаагчийн анкет болон CV;
• Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
• Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.enkhbaatar@dbm.mn
Утас: (976)-99182768