Хөгжлийн банк нь Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч FitchRatings, Moody’s, Standard & Poor's Ratings services зэрэг байгууллагуудаар үнэлүүлдэг.
2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Moody’s агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг "B3 тогтвортой" түвшинд хэвээр хадгалснаа мэдэгдлээ.
Харин Fitch, S&P агентлагууд нь 8 болон 9 дүгээр саруудад ХБ-ны зээлжих зэрэглэлийг мөн адил хэвээр хадгалсан. Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд ХБ-ны зэрэглэлийг Засгийн газрын зэрэглэлтэй адил түвшинд үнэлсэн юм.