news-details
Мэдээ

Хөгжлийн банк “Гантиг Вилла” төслийн хотхоныг өөрийн эзэмшилд бүртгэлжүүллээ

 
Монгол Улсын Хөгжлийн банк нь ХУД-ийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг Вилла” төслийн хотхоныг өөрийн эзэмшилд бүртгэлжүүлж авлаа. Уг орон сууцны хотхоны барилгыг “Монгол мах экспо” ХХК-д Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн төлбөрийн эргэн төлөлтөд суутгах зориулалтаар шилжүүлэн авсан болно.
Ингэснээр “Монгол мах экспо” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Эй Би Трэйд Групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гантиг Вилла” төслийн борлуулалтын орлогоор Хөгжлийн банканд төлөх ёстой өр зээлийг барагдуулахаар болж байна.
Цаашид “Гантиг Вилла” хотхонд үл хөдлөх хөрөнгө худалдан авах иргэд “Эй Би Трэйд Групп” ХХК-тай захиалгын гэрээг байгуулах нь нээлттэй бөгөөд төлбөр тооцоог зөвхөн холбогдох гэрээнд тусгагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд хүлээн авахыг анхаарна уу!
Монгол Улсын Хөгжлийн банк нь “Гантиг вилла” хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Хуваалцах