news-details
Мэдээ

Чанаргүй зээлийг төлүүлж, Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн болгоно

Хөгжлийн банк 2022 онд 1 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээс өнөөдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Засгийн газрын баталгаатай 2023 оны 09 дүгээр сард төлөгдөх Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, 2023 оны 12 сард төлөх 720 тэрбум төгрөгийн Самурай бондын өр төлбөрийг Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байна. Цаашид Хөгжлийн банкнаас олгосон бусад зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад зээл тус бүрт холбогдох арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах, 2022 онд зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэж банкны үйл ажиллагааг тогтворжуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэг болголоо. 

Хуваалцах