“Эрдэнэс Монгол” ХХК 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээлтэй. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн.
Энэ нь ЭТТ-н 14,5 хувийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай ХАМААРАЛГҮЙ бөгөөд төрийн эзэмшлийн толгой компани болох Эрдэнэс Монголын 81,5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг юм.