Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг:
-Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна. RFID системийг комисс хүлээн авахаар ажиллаж байгаа, угсралт суурилуулалтын ажил дууссан. “E-school” боловсролын нэгдсэн платформыг 40 сургуульд нэвтрүүлж, яамтай интеграци хийх ажил эхэлсэн. Ажил 90 хувьтай үргэлжилж байна. 40 сургуульд 5000 гаруй албан хаагч, 110 мянга орчим сурагчид хамрагдахаас 89 мянга орчим карт тараагдаж, 66 мянган эцэг, эх аппликэйшн татсан, 36 сургууль платформоо суулгаж, сургалт хийсэн. Хэсгийн ахлагчийн систем бэлэн болсон. Өнгөрсөн амралтын өдөр танилцуулахад сэтгэгдэл өндөр байсан. Камерын системийг хүлээн авах ажлыг эхлүүлсэн. Арванхоёрдугаар сарын 15-н гэхэд Улаанбаатар хотод хамгийн сүүлийн үеийн камерын системийг нэвтрүүлж эхэлнэ. Товчоодын систем жигдэрч, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш дөрвөн товчоогоор 428 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Үүнээс орон нутгийн 48 мянган тээврийн хэрэгсэл байсан. Мөн зөрчилтэй 33 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна.