news-details
Мэдээ

Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа


НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. НИТХ-ын хороод болон намын бүлгийн хуралдаануудаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтүүдийг мөн танилцуулсан. Тухайлбал, НИТХ дахь  МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан бол АН-ын бүлгээс  татварын бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж замын түгжрэлийг бууруулахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг  бууруулах саналтайгаа онцлов. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөв батлах тогтоолын төсөл гаргаж санал хураан, олонхын саналаар баталлаа. 

Хуваалцах