news-details
Мэдээ

БНСУ-ын компани Улаанбаатарын дахин төлөвлөлтөд хамтран ажиллах хүсэлтээ уламжлав


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын ВАИН ХК-ийн захирал И Жэ Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцов.
БНСУ-ын ВАИН ХК нь барилгын дахин төлөвлөлтийн чиглэлээр болон олон шинэ төслийг улсдаа амжилттай хэрэгжүүлж иржээ. Тус компани нь Улаанбаатар хотын барилга болон дахин төлөвлөлтийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.

Хуваалцах