Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Азийн сан, иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр оролцогч байгууллагууд сайн туршлагаа хуваалцаж, үр дүнгийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар хэлэлцсэн юм.
Хотын засаглалыг сайжруулах төсөл нь иргэдэд нэн шаардлагатай төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, цахимжуулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. Мөн нийслэлийн 1.6 сая иргэнд төрийн үйлчилгээг хүргэж буй нийслэлийн төрийн захиргааны албан хаагчдыг чадавхжуулахад тодорхой, бодит үр дүн гарсан байна.