news-details
Мэдээ

Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаар боллоо


НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болов. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Мөн Сэлбэ голын төсөлтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийсэн юм. 

Хуваалцах