news-details
Мэдээ

Д.Сумъяабазар: Улаанбаатар эдийн засгийн хувьд биеэ даасан, хөрөнгийн эх үүсвэртэй байж хөгжинө


Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар болон бусад асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа. 
- 2023 оны нийслэлийн төсвийн төслийн хувьд эх үүсвэр хомс байгааг онцолмоор байна. Тухайлбал, 2021 оны тавдугаар сард Засгийн газрын 146-р тогтоолоор нийслэл Улаанбаатар хотод төвлөрүүлж байгаа 420 тэрбум төгрөгийн орлогыг бууруулахгүйгээр ирэх онуудад буюу 2022-2024 онд хөрөнгө оруулалт хэлбэрээр нь дэмжихээр шийдвэрлэсэн. Гэтэл эдийн засаг хүндэрсэн, орон нутгийн нөхцөл сайнгүй, шинээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа зэрэг шалтгаанаар дээрх шийдвэр хэрэгжих боломжгүй болж, эсрэгээрээ төвлөрүүлэх орлогын хэмжээг 540.7 тэрбум төгрөг болгон Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Үүнийг Төсвийн байнгын хороон дээр 52.7 тэрбум төгрөгөөр нэмж, нийт 593.4 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэхээр 2023 оны төсвийн тухай хуулийг баталсан. Товчхондоо, хотын төвлөрүүлэх орлогын хэмжээ эрс нэмэгдээд, нийслэлийн нуруун дээр хэт их ачаа ирж байгаа гэсэн үг. 

Хуваалцах