news-details
Мэдээ

АНУ болон дэлхийн улс орнуудад шатахууны өссөөр байна

Энэ оны 6 дугаар  сарын 8-ны өдөр Америкийн автомашины холбооноос (AAA) нийтэлсэн тоо баримтаас харахад тус улсын шатахууны дундаж үнэ галлон нь 4.955 ам.доллар болж өссөн нь дахин нэг  дээд үзүүлэлт болсон бөгөөд жилийн өмнөхөөс 60 гаруй хувиар өссөн байна.

АНУ-ын баруун хэсэгт шатахууны үнэ хамгийн өндөр байгаа бөгөөд олон мужид үнэ галлон нь 5 доллараас давсан байна. Калифорни мужид нэгжийн үнэ хамгийн өндөр байгаа бөгөөд жолооч нар галлон тутамд 6.39 доллар төлж байна.

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо "Харамсалтай нь энэ бол бодит байдал бөгөөд Ерөнхийлөгч Байден газрын тосны үнийн эсрэг хийж чадах зүйл бараг байхгүй" гэж мэдэгджээ.

Lipow Oil Associates зөвлөх фирмийн ерөнхийлөгч Энди Липов ирэх 10 хоногийн дотор АНУ-ын шатахууны улсын дундаж үнэ 5 доллар давах төлөвтэй байна гэж мэдэгдсэн байна. JPMorgan Chase АНУ-ын бензиний дундаж үнэ энэ зун 6 доллараас дээш өснө гэж таамаглаж байсан билээ.

Олборлолтын талаар ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо, 2-3 гишүүнээс бусад нь газрын тосны олборлолтын дээд хязгаартаа хүрсэн гэж Блүүмбергт мэдэгдсэн бөгөөд тэрээр "Дэлхий нийт энэ өндөр үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол дэлхий нийтэд тулгарч буй сорилт юм. Тус салбарт асар их хөрөнгө оруулалт дутмаг байгаа тул үүнийг яаралтай арилгах шаардлагатай байна" гэв.

Хуваалцах