З.Мэндсайханы “Цагаан алт” үндэсний хөтөлбөрт малчид ам сайтай байна

УИХ-ын 2-р тойрогт нэр дэвшигч З.Мэндсайханыг Увсын иргэд дэмжихээ илэрхийлж, санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрөө үр дүнд хүргэхийг хичээнгүйлэн хүссэн байна. З.Мэндсайхан нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн томоохон хөтөлбөр санаачилсны нэг нь малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспоотрод гаргах зорилготой “Цагаан алт” үндэсний хөтөлбөр байсан юм. Түүний санаачилсан энэхүү хөтөлбөрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан бөгөөд 2.9 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН, үйлдвэрлэгчдэд олгож, малчдын гар дээр үнэгүйдсэн арьс, шир, нэхийг эргэлтэл оруулах боломж бүрдэж байгаа юм. Уг хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт баригдаж буй аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор баруун бүсэд 100 агруй жижиг үйлдвэр баригдаж, 2200 ажлын байр нэмэгдэнэ.

Хуваалцах