Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд эхэллээ.
Хаврын бүтээн байгуулалтууд төлөвлөгөөний дагуу идэвхжиж, Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэх томоохон төсөл, бүтээн байгуулалтууд үе шаттай эхэлж байгаагийн нэг нь энэхүү түүхэн бүтээн байгуулалт гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Бүтээн байгуулалтыг ирэх аравдугаар сард дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.