Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажилалаа 


-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг эхлүүллээ.
-Тус аймагт шилжин суурьшсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллага Хөдөө аж ахуйн корпораци, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.  
-Тус аймагт шилжин ирж ажиллаж буй төрийн ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа найман байгууллагын 200 албан хаагч Дархан-Уул аймагт нүүж иржээ.
-Хөдөө аж ахуйн техник, технологийн үзэсгэлэнтэй танилцлаа.

Хуваалцах