Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. 
2004 оноос анх яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хоёр улсын хэлэлцээр ийнхүү бодит ажил боллоо. Төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Энэхүү бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Хуваалцах