Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
✔️Ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ.
✔️Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг бууруулна.
✔️Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална.
✔️Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.
✔️Иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно.
✔️Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина.

Хуваалцах