Мөн 11:00 цагт УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын албанаас Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, бодит байдлыг олон нийтэд таниулах зэрэг олон талын ач холбогдолтой “Учралын баяр – 4” төсөлд шалгарсан хүүхдүүдийг хүлээн авна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олонтой уулзлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг гардуулан өглөө.
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд өндөр хөгжилтэй орнуудын сайн жишиг, шийдлүүдээс суралцан мэдлэгээ цэнэглэсэн Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв УТҮГ, НИТХ, НЗДТГ болон түүний хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллөөс бүрдсэн нийт 20 албан хаагч батламжаа гардан авлаа. Таван өдрийн турш үргэлжилсэн энэ сургалтыг НЗДТГ, Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран зохион байгуулсан юм.