Хөгжлийн банк нь Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч FitchRatings, Moody’s, Standard & Poor's Ratings services зэрэг байгууллагуудаар үнэлүүлдэг.
Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой – Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг энэ сарын 20-ний өдрийн байдлаар танилцуулж байна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 645.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.
“МИАТ” ТӨХК 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаалаа. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байна.
Одоо бид явцын хяналтад ач холбогдол өгч, анхаарч эхэлсэн. Нэг л зээл эвгүйтэх шинжтэй боллоо гэж үзвэл зээлдэгчтэй уулзаад “Төслийн явц ямар байна, бид хэрхэн дэмжих вэ, ямар уян хатан нөхцөл байж болох вэ” гэдэг асуудлыг ярьж, гарцаа хэлэлцэж байна.