Өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй. Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13500 айлын янданг хөөлжээ.
Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, Төсвийн хороо хуралдлаа. Хурлаар Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор төсвийн шинэ харилцааны талаар болон нийслэлийн халамжийн салбарын зохион байгуулалт, санхүүгийн нөхцөл байдлын мэдээлэл сонссон юм. Мөн нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлахаар батлагдсан эд хөрөнгийн өнөөгийн ажлын явц болон нийслэлийн өмчөөс хасагдсан, шилжүүлсэн, нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгө, барилга байгууламжийн тайлантай танилцаж, хэлэлцлээ.
Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.
Төлөвлөгөөг боловсруулахдаа хүрээлэн буй орчны даац, эдийн засгийн чадавх, хүний нөөц, дэд бүтцийн байдлаас хамааруулан зохистой төлөвлөлт хийж, нэгж талбар бүрийн онцлогийг харгалзсан гэж Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн газрын дарга Ц. Тулга хэллээ. Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Улаанбаатар төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалууд хэрэгжих таатай орчин бүрдэнэ гэсэн урьдач нөхцөл бий болно гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хот дахь шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V байр, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт боллоо.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.