УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, 2020 оны төсвийн тодотгол, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд гурван ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Мөн бүлгийн хуралдаанаар МАН-ын бүлгийн дэд даргаар С.Амарсайханыг томилсон байна. Бүлгийн дэд дарга Б.Жавхлан Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдсон тул түүнийг дэд даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг томилжээ.
Ийнхүү МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллана.