Нийслэлийн нутаг дэвсгэрт өчигдөр зээрийн сүрэг орж ирсэн бөгөөд 200 гаруй зээрийг тухайн өдөртөө хотоос гаргасан байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компаний албан хаагчид хамтран өнөөдөр явган болон машинаар сүргийг гаргахаар ажиллалаа.
Зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоогоор салах, байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байгааг албан хаагчид хэлж байна. Одоогоор сүргийг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд 4 байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна.