news-details
Мэдээ

Т.Ням-Очир: Улирлын амралт үргэлжлэх хугацаанд анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, 

Танхимын сургалт орон нутагт 2021.03.01-ний өдөр эхэлсэн. Хичээл эхлээд 4 долоо хоногт болоод улирлын амралттай залгах болсон. Гэтэл сурагчдын хоцрогдол их байсан учир аймгуудаас хүсэлт гаргаж 2 дугаар улирлын амралтыг цуцалж өгөхийг хүссэн юм. Тиймээс 7 хоногийн өмнө БШУ-ны сайд шийдвэр гаргасан.

Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд ковид-19 цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж улирлын амралт даваа гарагаас эхлэхээр боллоо.

Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна.

 

Хуваалцах