“Бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага-сургалтын арга зүй, технологийн хөгжил” и-форум болж байна

Мэдээллийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдан хүний амьдралын хэвшил хурдацтай өөрчлөгдөж, хүн төрөлхтний орчноо танин мэдэх, суралцах арга барил, үйл явц шинэ хэлбэрт шилжиж, хүний хөгжлийн шинэ үеийнхэн буюу 90-ээд онд төрсөн залуучууд буюу Y “миллениал”, Z үеийнхэн А үеийнхний хөгжил, төлөвшлийг дэмжин чиглүүлэх шаардлага тулгарч байна.       

Энэхүү хувьсал нь боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан, суралцагчийн хүсэл, сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, илүү үр дүнтэй, интерактив сурга

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан сүүлийн 2 жилийн хугацаанд  хүүхэд бүр танхимд суралцах бус мэдээлэл харилцааны технологид суурилан алсын зайнаас суралцаж байгаатай уялдан сургуулийн өмнөх боловсролын салбарт зайны сургалт, теле-сургалт, и-контент гэсэн бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих агуулга, сургалтын арга зүй, технологид өөрчлөлт гарсаар  байна. 

Энэхүү өөрчлөлттэй нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага-сургалтын арга зүй, технологийн хөгжил” сэдэвт и-форумыг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулж байна.

Ж.Мягмар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга

“Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын арга зүй технологийг хөгжүүлэх, шинэчлэх талаар эрдэмтэн судлаачдын  санал, зөвлөмж, шийдлийг сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаарх бодлого, шийдвэрт тусгана”.

Д.Энхбулган СБД-ийн 69-р цэцэрлэгийн багш

Бага насны хүүхдэд зориулсан ном, сэтгүүл дээрх зургийн 80 гаруй хувь нь эрэгтэй хүүхэд л буруу үйлдэл хийдэг мэтээр  жендрийн хэвшмэл буруу ойлголт өгөхүйц байна. 2-6 насны хүүхэд нь харсан зүйлээ дуурайдаг. Тиймээс энэ насны хүүхдэд зориулсан ном , хэвлэмэл материал дээрх зургийн агуулгад жендрийн мэдрэмжтэй хандах шаардлагатай байна.

Б.Алтанзагас STEM Brainy tech компаний захирал, судлаач

Бид шинэ үеийнхэнтэй ажиллаж байна. Ирээдүйд чиглэсэн боловсролын шинэчлэл хийхийн тулд тэднийг сайн судлах хэрэгтэй.

О.Болор МУБИС-ийн СӨБС-ийн багш, доктор

“Бид үр хүүхдээ сургахад анхаарч, хүмүүжлийг орхигдуулж байна. Монгол хүүхдийг багаас нь хүнлэг нигүүлсэнгүй, үндэсний ёс заншлаа мэддэг, ёс суртахуунтай иргэн болгож хүмүүжүүлэх уламжлалаа гээж болохгүй”. 

И-Форумд БШУЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ, МУБИС, МУБИС-ийн СӨБС, орон нутаг дахь сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их дээд сургуулийн багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл нийт 5664 хүн онлайнаар оролцож, 6 эрдэмтэн, судлаач, багш илтгэл тавьж оролцлоо. 

И-Форум хоёр өдөр үргэлжилнэ.

Хуваалцах