news-details
Мэдээ

Хоёр зорилт, гурван диплом

 

Зочин: М.Ганбаатар
Албан тушаал: Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал
Мэргэжил: Эдийн засагч, Англи хэлний орчуулагч, дахин төлөвлөлтийн инженер

Монгол улсын нүүрсний зах зээлд том өөрчлөлт хийж, утааны төвшинг эрс бууруулсан Таван толгой түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар уг албыг хашаад 3 жилийн нүүрийг үзэх гэж байна.

Одоогийн албан тушаалаараа бол “түлшийн эзэн” гэчихэд буруудахгүй тэрбээр нижгээд жилийн өмнө сэтгэлдээ хоёр мөрөөдөл, цүнхэндээ гурван дипломтойгоор ажлын гараагаа эхэлж байжээ.

Тиймдээ ч энэ сэтгэл, зорилгоороо хотын захаар байрлах хашаа байшинг “хашаагүй” байшингаар сольж, униартай агаарыг нь цэвэршүүлэх ажилд чамгүй хичээл зүтгэл гаргасан билээ.

Сургуулиа төгсөж ирээд хэд, хэдэн улсын байгууллагад албан тушаал хашиж чамгүй их туршлагыг хуримтлуулж байгаад Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын дахин төлөвлөлт, агаарын чанар сайжруулах албад ажиллаж багагүй амжилт гаргасныг нь ард түмэн мэднэ.

Тэр тухай нь дэлгэрүүлэн тоочвол, нийслэлийн 9 цэгт иргэдийн бүлгийн зохион байгуулалтад оруулж хотхон, хорооллын төслийг боловсруулан батлуулж, 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлээд 2000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулсан юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлыг гүйцэтгэх явцад гарсан асуудлаас болж хохирсон ард иргэдийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 132 айл, 152 айлын түрээсийн орон сууцанд байршуулах ажлыг зохион байгуулж, иргэдийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэсэн байдаг.

Удалгүй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г байгуулж, 80 гаруй айл өрхийг тохилог орон сууцад амьдрах боломжоор хангаж байжээ.

Эндээс түүний амьдралын хоёр дахь зорилт болсон “утаа хашраах” төсөл ажил нь улбаалан гарч “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн юм.

Тухайн ажлын хүрээнд гэр хорооллын 220.000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах хүчин чадалтай 12 шугам бүхий 4 үйлдвэрийг барьж, түүхий эд, үйлдвэрлэлд ажиллах хүний нөөцөөр хангах, үйлдвэрлэлийн тасралтгүй аюулгүй үйл ажиллагааг явуулах, борлуулалт, түүнд тавих хяналтын тогтолцоог цоо шинээр бий болгох зэрэг ажлуудыг маш богино хугацаанд амжилттай удирдан зохион байгуулсан юм.

Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувь бууруулж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлэн ажилласан бөгөөд энэ тухайгаа Tedx-ийн индер дээр илтгэн танилцуулж байжээ.

Түүний хийсэн ажлыг зөвхөн гэр хороолол хөгжүүлэлтээр хязгаарлахад бэрх ч намтар дундаас нь хамгийн тод үлдсэн хоёр мөрийг нь сийрүүлэн дурдсан нь аргагүй энэ билээ.

Өдгөө 3000 гаруй хүнийг удирдаж, байгууллагын үечилсэн системээр хүн нэг бүрийг сэтгэл ханамжтай байлгах тал дээр анхаарч ажиллан удирдлагын төвшинд дорвитой алхмуудыг хийж байна.

Түүний хийсэн ажлыг төр нь үнэлж Алтан гадас одонгоор мялааж байв. Гэвч одон медаль гэхээсээ илүү гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан гэр бүлүүд болон утаа багасаж агаарын замын өвчлөл буурсан үзүүлэлт нь түүнд өгөгдсөн бодит шагнал байсан гэлтэй.

#mentorcontent #amjiltcontent #amjilt

https://youtu.be/FaFbhRfOHA8

Хуваалцах