Дорнод аймагт 150 ортой цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай байна

Дорнод аймагт цэцэрлэг, сургууль, дотуур байрын нийт есөн барилга баригдаж байгаа.

Үүний нэг нь Баянтүмэн суманд 150 ортой цэцэрлэгийн барилга баригдаж байна. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 85 хувьтай үргэлжилж байна. Батлагдсан зураг төсөв, барилгын норм дүрмийн дагуу гадна фасадны засал, дотор шал, плитаны ажил, сантехникийн ажлууд хийгдэж байгаа юм.

 

Хуваалцах