Ховд аймгийн Манхан суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Ховд аймгийн Засаг даргын 2020 06 дугаар сарын 09-ний өдрийн А/304 тоот захирамжаар барилгыг байнгын ашиглалтад оруулаад байгаа юм. 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлын үлдэгдэл санхүүжилтийг бүрэн олгожээ.