news-details
Мэдээ

Агаарын нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 25-40 хувиар өсчээ

Улаанбаатар хот болон орон нутагт хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаарх товч мэдээллийг долоо хоног бүрийн даваа гарагт хүргэдэг. Энэ хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван Толгой Түлш ХХК-ийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө:

- Өнгөрсөн жил агаарын чанарын pm2,5 тоосонцор 1 м3 талбайд 52 микрограмм, pm10 тоосонцор 98 микрограмм, хүхэрлэг хий 81 микрограмм байсан бол энэ жилийн 11 дүгээр сарын нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ суурин харуулуудын мэдээнээс харахад агаарын чанар бохирдол өндөртэй, өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 25-40 хувийн өсөлттэй байна.

- Галлагааны улирал эхлэхэд төвийн зургаан дүүргийн түвшинд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой галлагаа хийдэг айл өрхийн тоо нэмэгддэг. Мөн автотээврийн хэрэгслийн тоо буурахгүй байгаа нь агаарын бохирдолд нөлөөлж байна.

- Стандартын шаардлага хангасан зуух нь сайжруулсан шахмал түлшний шаталт бүрэн явагдах, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх, дулааныг урт хугацаанд барих, агаарын бохирдлыг бууруулах зэрэг давуу талтай төслийн зуух юм.

- Стандартын шаардлага хангасан зуухны тооллогод 141968 айл орсноос 54319 айл өрх нь стандартын зуух хэрэглэдэг. Үлдсэн айлууд нь уламжлалт зуухтай байгаа нь агаарын чанарыг бууруулахад мөн хүргэж байгаа юм.

Хуваалцах