100кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухнуудад хяналт шалгалт хийж байна

Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх ажлын удирдамжийг нийслэлийн Засаг даргын агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар батлуулсан.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 100кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухнуудад магадлан итгэмжлэх, хяналт шалгалтын ажил хийгдэж байна.

Ажлын хэсэгт НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчид, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Агаар, орчны бохирдолтой тэмцэх тасгийн мэргэжилтнүүд, Хэсэгчилсэн Инженер хангамжийн удирдах газар, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны мэргэжилтэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Бат-Оюун нар хамтран хяналт шалгалтыг хийж байна.

Хан-Уул дүүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 08-29-ний өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Тус шалгалтаар үйл ажиллагаа явуулж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай 29 аж ахуйн нэгж байгууллагын 55 усан халаалтын зуух тоологдлоо. Магадлан итгэмжлэх ажил 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах