Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2021 оны 11-р сарын 10-ны өдрөөс эхлэн ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах ОН-ийн аюулгүй байдлыг хангах алба, НМХГ, ОБЕГ, Таван Толгой Түлш ХХК, НЗДТГ, Дүүрэг дэх хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, гэрээт ажилтан нар хамтран төвийн 6 дүүргийн аж ахуй нэгж болон айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна.
Мөн уг ажлын хүрээнд Агаарыг бохирдуулж буй хүчин зүйлсүүдэд хяналт тавин зөв галлагаа болон угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг өгч өнөөдрийн /2021.12.07/ байдлаар төвийн 4 дүүрэгт хяналт, шалгалт хийж дуусаад байна. Шалгалтын явцад Аж ахуйн нэгжүүдэд зөрчил илрээгүй, айл өрхүүдээс 4 зөрчил илэрсэнээс 3 нь түүхий нүүрс хадгалж байсан бол нэг нь түүхий нүүрсийг галлагаандаа хэрэглэж байжээ.
Дээрх ажлын хэсэг Хан-Уул болон Баянгол дүүрэгт 12-р сарын 06-ны өдрөөс хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна.