Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд нийт дөрвөн блок бүхий 960 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна. Барилгын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн 26 дугаар хороонд 920 суудалтай барилгын ажил 88 хувьтай байгаа бөгөөд гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа аж. Харин тус дүүргийн 44 дүгээр сургуулийн 640 суудалтай барилгын өргөтгөлийн ажил 85 хувьтай байна. Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар зургаан сургууль, өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байгаа юм.