Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, амжилт, алдаа, оноогоо дүгнэсэн үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Тус хуралд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар зэрэг хүндэт зочид Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын удирдлагууд, албан хаагчид оролцов.
Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн 2021 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тэрбээр өнгөрч буй 2021 он цар тахалтай хүндхэн үе байсан ч манай байгууллагын хувьд ололт амжилт арвин, хийсэн зүйл ихтэй сайхан жил болж өнгөрлөө гэдгийг онцоллоо. Хийж хэрэгжүүлсэн ажлаас дурдвал:
Хурлын үеэр амжилт, бүтээлээрээ хамт олноо манлайлан ажилласан, салбартаа тэргүүлсэн албан хаагчдыг шагнаж урамшуулан хамтран ажилладаг байгууллагуудад талархал гардууллаа.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 оны “Шилдэг ажилтан”-аар мэргэжилтэн Т.Энхмаа шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр ахлах мэргэжилтэн Г.Уранцэцэг, мэргэжилтэн Г.Бат-Оюун нар, Нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Орлогч дарга Ц.Цолмон, АЧХЗБХ-ийн дарга Г.Даваажаргал, ахлах мэргэжилтэн Б.Орхонбайгаль нар шагнууллаа.