news-details
Мэдээ

"Уудам Монгол" дунд сургууль шилдгээр тодорлоо

Үүсгэн байгуулагдаад 3 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Уудам Монгол сургууль БЗД-ээс сонгогдсон УИХ-ийн гишүүд болон дүүргийн ЗДТГ-аас санаачлан шалгаруулсан ЭЕШ-ийн дундаж онооны үнэлгээгээр шалгарч “ШИЛДЭГ ДУНД СУРГУУЛЬ” батламж гардан авлаа.

Энэхүү батламжийг БЗД-т үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дундаж оноогоор жагсааж, олгосон бөгөөд 84, 14, 33, 133 дугаар сургуулиуд болон Оюунлаг, Олонлог академи, Шинэ Монгол, Уудам Монгол гэсэн найман сургууль шалгарчээ.

Түүнчлэн дээрх үнэлгээгээр Оюунлаг сургууль улсдаа тэргүүлсэн амжилт үзүүлжээ. Тус сургуулийн нийт 30 сурагч ЭЕШ-д 800 оноо авчээ.

Энэхүү батламж нь нэр хүндтэй шагнал боловч үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа манай сургуулийн хувьд дараа дараагийн төгсөгчдийн амжилтын суурь болох учраас улам илүү хариуцлагатай ажиллахыг нийт багш нар болон хамт олонд сануулсан үйл явдал боллоо.

ЭЕШ-ийн багш нартаа өндөр амжилт хүсье

Хагас жилийн элсэлтийн бүртгэлд хамрагдах бол ЭНД дарна уу.

Хуваалцах