news-details
Мэдээ

ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Тус компани нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв /НБСШТ/-өөс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр боловсруулсан “Богино хугацааны төлөвлөлт”-ийг  танилцуулав. 
Уулзалтын төгсгөлд талууд НБСШТ-д суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо. 

Хуваалцах