Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, мэргэжлийн холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хотын үйлчилгээний стандартыг танилцуулах, энэхүү стандартыг мөрдөж хэвшүүлэхийн ач холбогдлыг таниулах, санал солилцох салбар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Хотод үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуй болон зочлох үйлчилгээний байгууллага болон бусад аж ахуйн нэгжийн гадна орчин, хаягжилт, ногоон байгууламж, шат, ариун цэврийн өрөө зэргийг нэгдсэн байдлаар стандартчилснаар эмх цэгцтэй, цэвэр, тохилог орчин бүрдэхийн зэрэгцээ иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, болзошгүй эрсдэл буурна гэдгийг онцолж байв.