news-details
Мэдээ

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа. 
Энэ үеэр Хотын дарга “Дэлхий дахинаа үүссэн коронавируст цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй тээвэр логистикийн гацалт, үнийн өсөлтүүд нийслэлчүүдэд хүндхэн цохилт өгч байна. Гэхдээ нийслэлийн хэмжээнд хийж, хэрэгжүүлэх олон ажил бий. Бид 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг чөлөөлөн тохижуулж, ногоон байгууламжийг үе шаттай нэмэн, иргэдэд ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллалаа. Ирэх 2023 оныг бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно” хэмээв.

Хуваалцах