Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн иргэдийг хүнсний гол бүтээгдэхүүнээр хангах чиглэлд баримталж буй бодлогын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нэн түрүүнд бид дотооддоо хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, тэдэнд тулгарч буй эдийн засаг, хууль, эрх зүйн болон бусад асуудлыг шийдвэрлэх суурь бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь гарцаагүй чухал. Бизнесээ эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө, логистикийн асуудлыг нь шийдэх орон зай, боломж олгох хэрэгтэй байна шүү дээ. Татварын хөнгөлөлт, татаас бодитой, байгаа оносон байх ёстой. Ийм механизмуудыг ашиглаад, хөрс суурийг нь зөв тавьж өгвөл хувийн хэвшил өөрсдөө үйлдвэрлэлээ эрхлэх, бүтээгдэхүүнээ нийлүүлэх, инновацыг нутагшуулах, хүний нөөцөө бэлдэх, сургах нөхцөл бүрдэнэ. Салбарын хувьд ийм ахиц гарвал хүнсний нийлүүлэлт тогтмол болж, хомсдол, үнийн хөөрөгдөл арилах юм. Улаанбаатар хот энэ чиглэлд бодлогын, улс төрийн, шийдвэр гаргах түвшинд манлайлж ажиллахыг зорьж байна.