“Хотын стандарт, барилгын аюулгүй орчин” салбар зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд нийслэлийн төр, захиргааны байгууллага, барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг нийт 250 орчим хүн оролцож, санал бодлоо хуваалцав. Түүнчлэн барилга, хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд хотын батлагдсан стандартууд, стандартын тогтолцоог хөгжүүлэх төлөвлөгөө, иргэд, олон нийтийн оролцоо, барилгын орчны аюулгүй байдал, стандарт, норм дүрмийн талаар цогц мэдээллийг өгсөн юм.