news-details
Мэдээ

Цас цэвэрлэгээнд зам талбайн 579 үйлчлэгч 94 техник хэрэгсэлтэй ажиллаж байна


Зам цэвэрлэгээний орон нутгийн өмчит болон хувийн 16 байгууллага өнгөрсөн шөнийн буюу арваннэгдүгээр сарын 19-ний 04:00 цагийн байдлаар хариуцсан зам талбайн авто замын зорчих хэсгийн 80 хувьд давс, бодис цацаад байна. Нийслэлийн 7.8 сая ам метр замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайн 579 үйлчлэгч тусгай зориулалтын 94 техник хэрэгсэлтэй ажиллаж буй. Ийнхүү нийт 186 тонн бодис, 282.9 тонн давс цацаад байна.

Хуваалцах