Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лимийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лим нийслэлийн өмчийн хөрөнгийн үнэлгээг гаргах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтрах, дэлхийн хотуудын туршлагыг судлах, цахим шилжилт, хог хаягдлын менежмент зэрэг олон салбарт дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудын талаар судлахаар тохирлоо.